Нийслэлийн хэмжээнд төгсөх ангийн давтлага авж буй 28000 сурагч хамрагдаж байна.

2020-06-09  

Засгийн газрын шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн  төгсөх 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаатай танхимын давтлага сургалтыг явуулсан. 

 

 

Ингэхдээ нэг сурагч гурав хүртэлх хичээлийн давтлагад хамрагдаж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна.

Улсын хэмжээнд 596 сургууль дээр зохион байгуулж буй уг давтлага хичээл энэ сарын 11-нд дуусах бөгөөд энэ хугацаанд 28,000 орчим сурагч хамрагдаж байна гэж БСШУСЯ-наас мэдээллээ. 

Давтлага хичээлийн явцад

  • Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана.
  • Суудал хоорондын зайг 1.5 метр
  • Сурагчид зөвхөн хуваарьт суудалдаа сууна
  • Ангийн байршлаас хамааран оноогдсон орох, гарах урсгалыг дагуу зорчих гэх мэтээр мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, зааврыг баримтлан зохион байгуулж байна.

2020 онд 31,000 орчим хүн ЭЕШ өгөх ба урьдчилсан байдлаар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлосон юм.

 

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?