Хар арьстай байсныхаа төлөө алуулсан Жорж Флойдын оршуулах ёслол өнгөрөгч зургаан сарын 2-нд Техасийн “Fountain of Praise” гэх сүмд 500 хүний бүрэлдэхүүнтэй болсон ба тухайн үеээр түүний үеэл дүү Брүүк Уилламс мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр “Яагаад энэ улсын тогтолцоо нь ийм авилгад автсан, гажуудсан байдаг юм бэ?, Бүх хуулиуд Африк- Америкийн системийг нураахаар бүтээсэн. Одоо зогсох ёстой, хуулийг шинэчлэх хэрэгтэй. Дахин үзэн ядалтаас үүсдэг гэмт хэрэг байх учиргүй. Нэгэн цагт Америкийг дахин аугаа болгоно гэсэн байсан гэхдээ хэзээ Америк аугаа байсан юм бэ?” хэмээн зэмлэнгүй хэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Минесотта мужийн захирагч Тим Валз иргэдийг дуудан 8 минут 46 секундын турш буюу Жоржийн амьсгал авах боломжгүй байсан хугацаатай ижилхэн хугацаанд чимээгүй байна уу хэмээн хүндэтгэл үзүүлэхээр хүсэв. Мөн түүний авсыг Пэрландад байрлуулсан ба тухайн газрын гадаа 6 цагийн туршид зургийг нь байршуулав.
11 сарын ерөнхийлөгчийн сонгуулиар Бүгд найрамдах намын ерөнхийлөгч Доналд Трампын өрсөлдөгч байсан ардчилсан намын нэр дэвшигч Жо Бидэн нэгэн видеог цацсан ба үүндээ “Жорж Флойдын хэрэгт шударга ёс тогтсон цагт л АНУ-д арьс өнгөний эсрэг хүчтэй хууль тогтоомж гарах үндэслэл болно” хэмээв. Жо бидэн Трампын Жоржийн талаар хэлсэн жигшил төрүүлэм үгсийг ихээхэн буруушаасан. Гэвч тэрээр зарим Африк- Америкчууд Трампын төлөө саналаа өгнө хэмээн бодож буй бол өөрсдийгөө африк америк биш гэж бодох хэрэгтэй гэсэн нь олны эгдүүцлийг хүргээд байв. Жо Бидэн нэгдэх өдрийн орой Жорж Флойдын гэр бүлийнхэнтэй уулзсаны дараагаар CBS-д өгсөн ярилцлагандаа “-Түүний охин нь тэнд байсан, тэрээр хэлэхдээ миний аав дэлхийг өөрчлөх гэж байна гэсэн” “-Энэ үг надад их туссан ба харуусалт үйл явдал Америкийн хүний эрхийг хамгаалах хуулийн маш том эргэлт болно” хэмээн бадрангуй хэлсэн юм.