УИД-ИЙН 6,7 ДАВХРЫН ЕРӨНХИЙ ҮЗЛЭГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ ДОР ХИЙГДЭЖ ДУУСЛАА

2020-06-11  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Улсын Их Дэлгүүрийн барилгад гарсан галын хэргийн газарт хэрхэн ажиллаж буй талаар тодруулга өглөө.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ ”Зургадугаар сарын 7-ны өдөр УИД-т гал гарсан дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, үүнд Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Нийслэлийн прокурорын газрын удирдлагууд болон хяналтын прокурорууд дөрөв хоногийн хугацаанд хэргийн газрын үзлэгт шалгалт хийн ажиллаж байна.

Тодруулбал, хэргийн газрын үзлэгт НОБГ, НМХГ, НЦУГ, Цагдаагийн мөрдөн байцаах алба, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  хамтран ажиллаж.  Үзлэгийг ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар хийж  20 багт 15 прокурор хуваагдан хяналт тавьж байна.

Өчигдөр зургаан давхрын ерөнхий үзлэг бүрэн хийгдэж дуусжээ. Одоо Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран аюулгүй байдлыг хангуулж, нэвтрэх  боломжтой хэсгүүдэд хэсэгчилсэн үзлэгийг прокурорын хяналт дор зохион байгуулж эхэллээ.  Өчигдөр хэсэгчилсэн болон ерөнхий үзлэгийг хийж дууссан байна.

Хэргийн газрын үзлэг явагдаж байгаа тул талбайн хэмжээний талаар ерөнхий мэдээлэл байхгүй. Холбогдох байгууллагууд дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна” гэдгийг хэлээд байна.

 

 

А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?