УОК ХУРАЛДАЖ ЗУРГАДУГААР САРД БАГТААН ТУСГАЙ ҮҮРГИЙН 6 НИСЛЭГ НЭМЖ ХИЙХ ТОВ ГАРЛАА

2020-06-11  

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, таван асуудал хэлэлцсэний нэг нь гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийн талаар байв. Зургадугаар сард нийт найман нислэг хийхээр төлөвлөж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас танилцуулж байсан бол нислэгийн тоо нэгээр нэмэгдэж, есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсон талаар УОК-ын тэргүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Одоогийн байдлаар гурван нислэгийг үйлдсэн.

Цаашид төлөвлөсөн нислэгүүд

  • Зургадугаар сарын 12-нд Энэтхэг рүү нислэг үйлдэж, шашны сургуульд сурч буй 256 ламхайг татан авна. Замдаа Лаост бууж, 10 монгол иргэнээ авчрах юм.
  • Зургадугаар сарын 17-нд Сөүл рүү транзит нислэгээр эх орондоо ирэх иргэдээ авна. Уг нислэгийг үйлдэх зөвшөөрлийг авахад Гадаад харилцааны яамнаас Солонгосын талтай нэлээд хэлэлцээр хийж, өнөөдөр өглөө албан ёсны хариуг Солонгосын талаас ирүүлж, зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Энэ бол бусад орноос Сөүлд ирсэн иргэдээ татан авна.
  • Зургадугаар сарын 18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж, БНСУ-д ажиллаж, амьдарч байсан болон түр хугацаагаар зорчсон иргэдээ авчрахаар төлөвлөсөн.
  • Зургадугаар сарын 19-нд Франкфурт руу нислэг үйлдэж, европт байгаа 260 орчим иргэнээ татан авчирна.
  • Зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийхээр судалж байна. Ойролцоох улсуудад байгаа иргэдээ цуглуулж чадвал нэг нислэг хийх боломжийг судалж байна.
  • Зургадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу нислэг үйлдэхээр болсон" гэв.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?