ТАЙВАНЫ АРАЛ ХОНГ КОНГИЙН ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛДЭЖ ЭХЭЛЖЭЭ

2020-06-11  

Бээжингийн эрх баригчид Хонг Конгийн бие даасан статусыг хөндөж магадгүй болсон тул Тайвань арлын удирдагчид тус хотоос дүрвэгчдийг хүлээж авахад бэлдэж эхэлжээ.

 

Сүүлийн нэг жил орчим хугацаанд Хонг Конгт үргэлжилж буй ардчилал, хүний эрхийн төлөө тэмцлийг Тайвань анхнаас нь дэмжиж байсан юм.

Өнгөрсөн сард Тайваны ерөнхийлөгч Цай Ин Вэн коммунист дэглэмээс зугтсан Хонг Конгчуудад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн төр засгийн анхны тэргүүн болж байв. Хятадын засгийн газар энэ үед Хонг Конгийн эрх чөлөөнд аюул учирсныг үгүйсгэж, Цай Ин Вэний мэдэгдэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тайваны засгийн газар Хонг Конгоос ирж болзошгүй дүрвэгчдэд тодорхой хугацаанд сар бүр тэтгэмж олгох, байр сууцаар хангах зэрэг ажлыг төлөвлөж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Хэчнээн дүрвэгч ирэх талаар нарийн тоо байхгүй байгаа ч 1970-аад оны дундуур коммунист дэглэмээс зугтаж Тайваньд дүрвэж ирсэн өмнөд Вьетнамын иргэдийн тооноос хэтрэхгүй гэсэн төсөөлөлтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн онд эхэлсэн тэмцлийн улмаас одоогийн байдлаар 200 орчим хүн Хонг Конгоос Тайваньд дүрвэж ирний 10 орчим хувь нь оршин суух зөвшөөрөл аваад байгааг Тайваний Хүний Эрхийн Холбооны төлөөлөгч мэдээлжээ.

Түүхэндээ гадаад орноос дүрвэгч хүлээж авч байсан туршлагагүй тул энэ шилжилт хөдөлгөөнөөр халхавчлан эх газрын Хятадын тагнуул туршуулууд нэвтрэхээс Тайваны аюулаас хамгаалах албаныхан болгоомжилж байгааг албаны зарим эх сурвалж мэдээлсэн байна.

А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?