ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭД 21 ХОНОГИЙН ТУСГААРЛАХ БАЙРАНД ХУВИАРЛАГДЛАА

2020-06-12  

 Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирсэн ба бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, 86 оюутан болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

 Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлахаар болжээ.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?