СҮХБААТАР ТАЛБАЙН УРД ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТ ДУУСАХ ШАТАНДАА ЯВАГДАЖ БАЙНА

2020-06-12  

Сүхбаатарын 6 хороо нутаг дэвсгэр Чингисийн талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг  Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болгон орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төсөл дөрөвдүгээр сарын 1-нээс хийж эхэлсэн.  Одоогийн байдлаар засварын ажил 98 хувьтай дуусах шатандаа орсон бөгөөд энэ долоо хоногтоо багтаан ашиглалтад оруулахаар зэхэж байна гэж албаныхан хэлж байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 800 м/кв хэмжээтэй дугуйн талбай, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барьхаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр уг  төсөлд тусгасан байгаа. 

3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ хийж байгаа юм. 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?