МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР НЭР ДЭВШЖЭЭ

2020-06-12  

УИХ-ын сонгуультай давхцаж өөр нэгэн сонгууль тун удахгүй болох гэж байна.

Тодруулбал "Монголын Үндэсний Олимпын Хороо"-ны дарга тодруулах сонгууль ажээ. Уг сонгуульд олимпын анхны аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ. Өмнөх Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь өнгөрсөн жилийн аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн юм.

Энэхүү ерөнхийлөгч сонгох үйл ажиллагаа нь энэ оны ихээр болох ёстой байсан ч цар тахал гарсантай холбоотой тодорхой хугацаагаар хойшилсон байжээ. МҮОХ-ноос өгч буй мэдээллээр хөл хорионоос болж хурлаа онлайн байдлаар хийх хувилбарыг дэвшүүлээд байгаа юм. 

Олимпын ууган аваргын хувьд Монголдоо Олимпик үзэх санааг хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан бөгөөд хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол үүнээс ч ихийг хийж чадна гэж спортын хамт олон нь дүгнээд байгаа аж.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?