МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ 3,296,866 БОЛСОН

2020-06-12  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулжээ. Танилцуулгад дурдсанаар, Монгол Улсын хүн ам 3,296,866, өрхийн тоо 897,427 болжээ.

Танилцуулгад дурдсанаар, Монгол Улсын хүн ам 3,296,866, өрхийн тоо 897,427 болжээ.

2010 оны улсын ээлжит тооллогоос хойш Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн хувьд залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5%, 15-64 насны хүн ам 64.4%, 65 ба түүнээс дээш насны хүн ам 4.1 тус хувийг эзэлжээ.

Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хувь нь зүүн бүсэд амьдарч байгаа бол 7% буюу 122.3 мянган хүн гадаадад 6 ба түүнээс дээш сараар оршин сууж байгаа аж. Нэг ам км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?