ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙН ГАЗЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

2020-06-12  

Зун эхэлсэн байгаатай холбогдуулан шингэрүүлсэн шатдаг хийн газ, хэрэглэгчдэд зориулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн зөвлөмж заавар хэллээ. Энэхүү зөвлөмжид шингэрүүлсэн шатдаг хийн газ, хэрэглэгчид хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулах, аюулгүй ажиллагаагаа хангах талаар тусгасан.

Тухайлбал, хоёроос дээш давхар барилгад шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг байрлуулж, хадгалахыг хориглодог байна. Хэрэв нийтийн болон орон сууцыг шатдаг хийгээр хангах шаардлагатай болвол “Барилгын норм ба дүрэм”-д тусгасан холбогдох заалтуудыг үндэслэх нь зүйтэй аж. Мөн нийтийн хоолны газруудын шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах тогооч нарыг сургалтад жилд нэгээс доошгүй удаа сургалтад хамруулах шаардлагатай юм.

Шингэрүүлсэн шатдаг хий байрлуулсан өрөө тасалгааны стандартыг чанд мөрдөж, аюулгүй ажиллагааны зааварчилга сахих, хий алдалтыг мэдрэгч дохиолол зэргийг байрлуулах зэрэг нь эд хөрөнгө болоод хүний амь нас эрстэх аюулаас урьдчилан сэргийлнэ.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?