Чанаргүй зээл 5.4 хувиар өссөн байна

2020-06-12  

Mөнгөний нийлүүлэлт тавдугаар сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 259.9 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өсжээ. Энэ өсөлтөд:

  • Валютын хадгаламж 1046.8 (35.7%) тэрбум төгрөгөөр
  • Валютын харилцах 62.5 (2.7%) тэрбум төгрөгөөр
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 34.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.6 (0.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 795.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 их наяд төгрөг буюу 51.2 хувь нь иргэдийнх байгаа аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 161.4 (12.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2 пунктээр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тавдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.9 (5.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.3 (0.1%) тэрбум төгрөгөөр буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?