100,000 М2 ТАЛБАЙГ АРИУТГАН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ, 420 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭН ХАЯЛАА

2020-06-15  

Өнгөрсөн бямба гарагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед ковид-19 халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, онцгой үед дагаж мөрдөх дүрэм, журам заавар, зөвлөмжийн хүрээнд хийсэн.

Мөн “Сүхбаатар тохижилт” ХХК, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэлт” ХХК-иудын 31 хог тээврийн машин 120 рейс буюу 420 тн хог хаягдлыг тээвэрлэн, 100,000м2 талбайг ариутган халдваргүйжүүлсэн. Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4241 иргэн тус цэвэрлэгээнд нэгдсэн.

А.ТАМИР

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?