НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД БЕНЗИН УУЖ НАС БАРСАН ХЭРЭГ ГАРЛАА.

2020-06-16  

Нэг настай хүүхэд бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Өчигдөр буюу  зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, нэг настай И нь бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд, эцэг эхчүүд аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, бага насны хүүхдүүдээс хол байлгахыг анхааруулж байна

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?