СОНГИНО ТҮҮЖ ЯВСАН 2 ХҮҮХЭД ХАДАН ДЭЭРЭЭС УНАЖ АМИА АЛДСАН ХЭРЭГ ГАРЖЭЭ

2020-06-16  

Сонгино түүхээр гэрээсээ гарсан хүүхдүүд хадан хясаанаас унаж, нас барсан байдалтай олджээ.  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газар зургадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд Хар боом гэх 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан байна. Өнгөрдөг хүүхдийн нэг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй И, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат 17 настай эрэгтэй С нар  байжээ. 

Цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр хүүхдүүдийн цогцсыг өндрөөс буулгасан байна. 

А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?