ДАВХАРДСАН ТООГООР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН 19199 ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД БАЙНА

2020-06-16  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, Монгол Улс Австралиас 262, Японоос 275, Энэтхэгээс 251, Казахстанаас 258 иргэнээ хүлээн авсан. Маргааш Сөүлийн транзит нислэг, Сөүлд амьдарч буй иргэдээ хүлээн авах бэлэн байдлыг хангаад байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн болон түүний донор, бөөрний диализийн эмчилгээтэй зэрэг хүмүүс ирж байна.   Улсын хэмжээнд 1854 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Улсын хэмжээнд 29 байранд 156 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж буй юм. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 709 хүн байна. 126 өрхийн ЭМТ-үүд тусламж үзүүлж байна. Давхардсан тоогоор өнөөдрийн байдлаар коронавирусийн 19199 шинжилгээ хийлээ гэв. 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?