УЛИАС МОДНЫ УНГАРИЛЫГ АРИЛГАХААР ЗОРИЛГООР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 7 ТУСГАЙ АВТО МАШИН ДАРАЛТТАЙ УСААР ШҮРШИЛТ ХИЙЖ БАЙНА

2020-06-16  

Нийслэлд өдийд улиас модны үр унгарил унах үйл явц эхэлдэг. Ойролцоогоор тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын эхний долоо хоногийн хооронд, үрээ гөвдөг бөгөөд  харшил үүсгэх, сэдрээх магадлалтайгаас гадна иргэдэд таагүй мэдрэмж төрүүлдэг учир арилгах арга хэмжээг  Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажиллаж байна. Нэг удаагийн шүршилт хангалтгүй  өдөрт хоёр  буюу өглөө 08:00-12:00 цагт, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин ажиллаж байна.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу хаврын ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын ажлын хүрээнд улиас модыг  тусгай зориулалтын автомашины даралттай усаар шүршиж,  унгарил буюу молцогийг багасгах хуваарь гарган ажтллаж байна. Ингэхдээ дүүрэг бүрт тусгай зориулалтын автомашин хуваарийн дагуу ажиллан, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагын ажилчид газар дээр нь заавар зөвлөмж өгч, хяналт тавьж байна. Ингэснээр унгарилыг багасгах том хүчин зүйл хэдий боловч улиас мод нь 4 жилд нэг удаа их хэмжээгээр үрээ ялгаруулдаг онцлогтой юм. 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?