УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЭНЭ САРЫН 29-НД ОЛГОНО

2020-06-26  

СЕХ өчигдөр буюу энэ сарын 25-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн олонхын санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргажээ.

Улмаар УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд гардуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Үүний дараа тогтоолыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэх аж.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 24-ний 07.00 цагт эхэлж, 22.00 цагт дууссан бөгөөд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 2 сая 3 мянга 969 иргэнээс 1 сая 475 мянга 895 нь саналаа өгчээ. Улмаар улсын хэмжээнд ажилласан 270 хэсгийн хорооны 41.2 хувь буюу 849 хэсэгт хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?