Б.ЦОГТГЭРЭЛ: УЛС ТӨРИЙН ГУРАВДАГЧ ХҮЧИН БОЛОМЖОО АЛДЛАА

2020-06-26  

ШИНЭ ЭВСЭЛ байгуулагдахад Лу.Болд, Ж.Батзандан гишүүн үнэлэшгүй хувь нэмэр оруулсан. Харамсалтай нь гуравдагч хүчин жинхэнэ утгаараа нэгдэж чадсангүй. Өмнөх долоон сонгуульд ялагдсан алдаагаа давтлаа. Энэ жилийн хувьд сайхан боломж бүрдсэн ч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Хэд хэдэн эвсэл болж хүчээ тарамдуулж, эцсийн дүндээ саналаа хуваалцлаа.

Нэг хоёрхон намын тогтолцоо Монголд ноёрхлоо. Сүүлийн хоёр сонгуулиар нэг намын бүрэн тогтолцоонд шилжлээ. Энэ бол ардчилалд хортой үзэгдэл. Олон ургальч үзлийг мартах цаг иржээ. Магадгүй нэг намын тогтолцоонд дасан зохицохоос ч аргагүй болж мэдэх нь. Эвслийн зүгээс УИХ-ын сонгуульд бүрэн ялагдал хүлээлээ. Орон нутгийн сонгууль намар болно. Одоо энэ сонгуульд оролцох уу, оролцвол хэрхэн оролцох талаар Эвслийн удирдлагууд ойрын хурлаараа шийднэ.

Б.Цогтгэрэл УИХ-ын сонгуульд Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшсэн. Маш сайн ажилласан. Зөв зүйлийг ч их сэддэг, санадаг үндэсний сэхээтний нэг. Харамсалтай нь, энэ удаа бусад удирдлагын хамт ялагдал амссан.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?