УИХ-ын ээлжит сонгуулийг ТББ-ын 206 ажиглагч хянажээ

2020-06-27  

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт, тооллого, дүн гаргах үйл явцыг "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн 5 ТББ-ын 206 ажиглагч хянаснаас 112 ажиглагч биечлэн ажиглажээ. 

Санал хураалт хэвийн, саадгүй явагдсан. Гэхдээ хэсгийн хороодын зай талбай хэт жижиг, сонгогч хуудас бөглөх, саналаа уншуулах талаар төдийлөн мэдлэггүй байснаас үүдэн нууцлал алдагдах нөхцөл үүссэн байна. 

Тухайлбал, санал авах хэсгийн 8.9 хувьд сонгогчийн хурууны хээг таниагүй тохиолдол гарч, регистрийн дугаараар бүртгэн саналыг өгүүлжээ. 

Ажиглагчдын 80.4 хувь нь санал тооллогыг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсныг сонгуулийн үйл ажиллагааг хянаж ажигласан "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас өнөөдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд мэдээллээ. Ажиглалт, хяналтаар гарсан зөрчил:

  • Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 6 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой зөрчил гарсан нь 4 ам бүлтэй айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэгдсэн байна. 
  • Мөн үүнтэй адил нэг хаяг дээр танихгүй буюу хамааралгүй 5 хүн нэмж бүртгэсэн тохиолдол 2-3 удаа гарсан байна. 

Санал тоолох төхөөрөмж болон сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой мониторинг хийсэн "МИДАС" ТББ-ын тэргүүн С.Энхжаргал хэлэхдээ, “Манайх санал тоолох төхөөрөмжийн урьдчилсан тестийг нам, эвслүүдтэй хийсэн. Сонгуулийн сүүлчийн дүн дээр ганц нэг асуудал гарсан. Энэ нь төхөөрөмждөө бус хэсгийн хороодоос ирсэн саналыг дэлгэц дээр харуулж байгаа программ дээр ялгаж, салгах жижиг алдаанууд гарсан. 

Төхөөрөмж цахилгаанаас болж тасалдан учир зарим газар гараар тоолсон. Хүмүүс санал тоолох төхөөрөмжийг тооллогын зөвхөн нэг хэсэг гэж ойлгох ёстой. Үүнийг хяналтын тооллого, CD дээрх зурган файл зэргээр баталгаажуулж байгааг ер анхаарахгүй байна. Дээр нь СЕХ нийт санал хураалтын 30 хувьд гар тооллого хийсэн. Энэ тооллогоор ямар нэгэн зөрүү гараагүй. Тиймээс тоо буруу, дутуу харагдсан, тавигдсан байна гэж баталгаа, нотолгоогүй мэдээллээр нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье" гэсэн юм.

Телевизүүдийн нийт нэвтрүүлгийн цагийн 16 хувь нь сонгууль зарцуулагджээ.

Сонгуулийн мониторингийн дүнгийн мэдээллийн үеэр "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-ний гишүүн "Глоб интернэшнл" ТББ-аас УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилаанд телевизийн мониторинг хийн хянаж ажилласнаа мөн танилцууллаа. Судалгааг 6 дугаар сарын 2-22-ныг дуустал 3 ше шаттай хийснээс энд хамрагдсан МҮОНТ, "UBS", "NTV", "ТВ-9", MN25 суваг" телевизийн 1813 цаг 41 минут, 41 секундын нэвтрүүлгийг ажигласнаар 292 цаг 4. минут буюу 16 хувь нь сонгуультай холбоотой мэдээлэл байжээ. 

Мэдээллийг агуулгаар ангилж үзвэл 62 хувь нь захиалгатай буюу төлбөртэй сурталчилгаа, 16 хувь нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 11 хувь нь далд сурталчилгаа байв. Үлдсэн 11 хувийг ажлаа тайлагнасан мэдээлэл эзэлжээ. 

МҮОНТ болон арилжааны бусад телевиз 6-7 нам, эвсэлд түлхүү цаг оноосон байна. МҮОНТ хуулийн дагу унам, эвслүүдэд ойролцоо цаг оноосноос МАН-д 17 хувийг, биедаан нэр дэвшигч нарт 16 хувь, АН-д 15 хувийг зарцуулжээ. Арилжааны бусад телевиз хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 45 орчим хувийг эзэлсэн бол АН-д 30 хувьтай тэнцэх цаг оногджээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?