"Улсын их дэлгүүр" ХК-иас Хөрөнгийн биржид хариу ирүүлжээ

2020-06-29  

Улсын Их дэлгүүрийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонтой холбогдуулан хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нөхцөл байдлын талаар үнэн бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах талаар "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК "Улсын их дэлгүүр" ХК-д ханджээ. 

"Улсын их дэлгүүр" ХК албан тоотын хариуг ирүүлэхдээ, "Учирсан хохирлын хэмжээг тогтоох, хор хохирлыг бууруулах, үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ, НМХГ, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, цагдаагийн албан хаагчид болон даатгалын байгууллагын шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Хохиролын хэмжээг бүрэн тодорхойлж дуусаагүй байна. 

"Улсын Их Дэлгүүр" ХК нь "Номин даатгал" ХХК-тай Үл хөдлөх хөрөнгийн даатгал, Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээг тус тус байгуулж ажилласан. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг албаны ёсны дүгнэлт гарсны дараа тодорхойлохоор ажиллаж байна" гэжээ. 

Цаашид боломжит бүх мэдээллийг тухай бүр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хувьцаа эзэмшигч нартаа хүргэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?