ОРОС УЛСАД ЦЕЛЬСИЙН +38 ХҮРТЭЛ ХАЛЖ БАЙНА

2020-07-07  

Орост энэ долдугаар сар гарснаар хэт халж, өмнөх жилүүдийн өндөр температурын рекордыг эвдэж байгааг цаг уурын албанаас мэдээлжээ. Энэ оны эхний зургаан сар нь ОХУ-ын түүхэнд хамгийн халуун дулаан сарууд байсан аж. Түүнчлэн энэ зун сүүлийн таван жилд болоогүй хэт халахыг анхааруулсан байна.

Сүүлийн жилүүдэд хэт халуунаас шалтгаалан Сибирийн ойд түймэр гарах давтамж гурав дахин нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн зурагдугаар сарын эхээр Сибирийн Верхноянск хотод агаарын температур цельсийн +38 хэм хүрсэн байна. Алслагдмал тус хотод өмнө нь 1988 оны долдугаар сард агаарын хэм 37.3 хэм хүрч байсан аж. Түүнчлэн Сибирийн бусад бүс нутгаар хаврын улиралд олон жилийн дунджаас халуун байжээ. Зөвхөн тавдугаар сарын температур нь олон жилийн дунджаас 10 хэмээр халуун байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?