ЯПОН: БНХАУ-ЫН ХӨЛӨГ ОНГОЦНУУД ХИЛ ЗӨРЧИХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

2020-07-07  

БНХАУ-ын эргийн харуулын хөлөг онгоцууд сүүлийн дөрвөн өдөрт хоёр ч удаа Японы эзэмшлийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, Японы эргийн харуулын болон загас агнуурын завинуудын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн Токио мэдээлжээ.

БНХАУ-ын хөлөг онгоцууд Японы мэдлийн бүсийн хилээс дотогш 4 км-т орших  Сенкаку буюу хятадуудын нэрлэдгээр Диаоюу арлуудыг өнгөрч 19.3 км зам туулсан хэмээн Японы эргийн харуул мэдэгдсэн байна.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугагийн хэлснээр дээрх асуудлаас болж Японы засгийн газар хэд хэдэн удаа Бээжинд эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Тус хэсгийг Япон, БНХАУ аль аль нь өөрсдийнх гэдэг ч албан ёсоор 1972 онд япончууд мэдэлдээ авсан билээ.

Токиогоос баруун урагш 1900 км-т байрлах тус бүсээс болсон хурцадмал байдал хоёр улсын дунд үүсээд олон жилийг үзэж байгаа бөгөөд цаашдаа ч аль нэг тал нь бууж өгөхгүй бололтой.

Өнгөрсөн сард Окинава хотын консул тус арлуудын засаг захиргааны статусыг өөрчлөх хуулийн төсөл хэлэлцсэнд хурцадмал байдал улам эгзэгтэй болсон билээ. Мөн Сенкаку арлууд нь Японы эзэмшил мөн эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсанд Бээжин ихэд дургүйцсэн юм.

Харин өчигдөр/2020.07.06/ БНХАУ-ын гадаад хэргийн ямны төлөөлөгч Жао Лижиан дээрх арлуудын ойролцоо усан онгоцуудаа байлгах нь Хятадын эрх хэмээгээд Японыг сүржигнэхгүй байхыг уриалжээ.

Арлуудын ойролцоо Хятадын хөлгүүд зогсоод нийт 84 хонож байгаа бөгөөд үе үе Японы эзэмшилд нэвтэрч байгаа гэнэ. Мөн сүүлийн 4 хоногт хоёр удаа нэвтрэхдээ нийт 30 цаг, 40 цаг байсан нь өмнө нь байгаагүй хугацаа аж. Ийнхүү хилийн маргаантай бүсэд зөрчил үүсгэх нь цэргийн мөргөлдөөний шалтгаан болох аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.

Магадгүй Японы АНУ, Энэтхэгтэй найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай байгаа нь Бээжингийн дургүйг хүргэж байж болох. Өнгөрсөн сард Японы тэнгисийн дотоодыг хамгаалах хүчин Энэтхэгийн далайд Энэтхэгийн тэнгисийн цэргүүдтэй хамтарсан сургуулилт зохион байгуулсан билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?