Хонгконг: Facebook, Google, Twitter зэрэг платформууд цагдаа нарт туслахаас татгалзлаа

2020-07-07  

Хонгконгийн цагдаа нарын хамтран ажиллаж, хэрэглэгчдийн мэдээллийг хуваалцах хүсэлтийг Facebook, WhatsApp, Twitter, Google, Telegram платформууд зөвшөөрөхгүй гэдгээ бүгд мэдэгджээ.

Хэд хэдэн улсууд Хонгконгийн бие даасан байдлыг үгүй хийх хууль хэрэгжүүлллээ хэмээн БНХАУ-ыг шүүмжилж байгаа билээ. Дээрх мэдэгдлээс болж Apple ч мөн ижил шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. БНХАУ-д Apple-аас бусад сүлжээнүүд хориотой байдаг аж.

Гэвч Facebook, Google, Twitter платформууд хятад үйлчлүүлэгчдийн зар сурталчилгаанаас асар их орлого олдог байна. Мөн Apple үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдахаас өмнө Хонгконгийн засгийн газрын хүсэлтийг биелүүлж, нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл хэрэглэгчдийнхээ мэдээллийг хуваалцаж байсан аж. Microsoft-ийн хувьд ч гэсэн хэрэглэгчдийнхээ мэдээллийг ил тод байлгасаар ирсэн бөгөөд цаашдаа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?