УРАЛДААНЫ ҮЕД ХҮҮХЭД АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭХГҮЙ

2020-07-07  

Үндэсний их баяр наадам болоход дөрөв хоног үлдэж, наадамчин олон хоног тоолон хүлээж байна. Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэн үед наадам зохион байгуулагдах тул хурдан морь уралдах үед унаач хүүхдүүд амны хаалт хэрэглэх эсэх нь олны анхаарлыг татаад байна.

Энэ асуудлыг бид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад “Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой” гэлээ.

Тодруулбал, хурдан морийг шүдлэх, бүртгэх үед унаач хүүхэд амны хаалт зүүсэн байх шаардлага тавьж буй аж.

Мөн Covid-19 цар тахлаас сэргийлж гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй,  картаар хянана. Тиймээс унаач хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүй. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй гэлээ.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГЭХЭД ТАВИХ ШААРДЛАГА:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал
  • Суурь хураамж нь 100,000 төгрөг
  • Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?