Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна

2020-07-07  

Visual Capitalist сайт гар утасны 1GB хэмжээтэй дата хэрэглээний үнэ тариф дэлхийн улс орнуудад ямар хэмжээтэй байгааг сүүлийн байдлаар дүрсэлж харуулжээ.

Ингэхдээ дэлхийн 155 орныг харьцуулж, жагсаахад Монгол улс $0.74 орчим үнээр хамгийн хямд дататай орнуудын 23 дугаарт жагссан байна.

Дэлхийд хамгийн хямд дататай орноор Энэтхэг шалгарч, араас нь Израйль, Киргиз, Итали, Украин эхний тавд багтжээ.

Харин хамгийн өндөр үнэтэй таван оронд Малави, Бенин, Чад, Йемен, Ботсвана гэсэн голдуу Африкийн улсууд багтсан байна.

Хамгийн өндөр тарифтай Малави улсад 1GB датаг $27.41 oрчмоор худалддаг ажээ.

Дэд бүтцийн сул дорой хөгжил нь эдгээр орнуудад үнэ тариф өндөр байх гол хүчин зүйл гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?