ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД УИХ-Д ТАНГАРАГ ӨРГӨВ

2020-07-08  

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын шинэ гишүүд тангарагаа өргөлөө. 

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж чөлөөлөхийг хуульчилсан. Үндсэн хуулийн дагуу анх удаа Ерөнхий сайд танхимын сайд нараа томилсон түүхэн үйл явдал боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Үндсэн хуульд зааснаар, Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөснөөр үүрэгт ажилдаа орох юм. 

Сайд нар, “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?