Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 10-12-ны өдөр болно. Энэ үеэр Зуунмод сумын хэмжээнд 65 аж ахуй нэгж иргэнд зөвшөөрөл олгоно.
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид 7 дугаар сарын 9-ний 9:00 цагт Зуунмод сумийн ЗДТГ-т очиж зөвшөөрлөө авах боломжтойг Худалдаа үйлчилгээний салбар хорооноос мэдээллээ.
Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасаг, ХХААГ, Зуунмод сумын ЗДТГ, хамтран 3 өдрийн турш хяналт тавьж ажиллах аж.
Наадмын үеэр хоолны үйлчилгээ явуулах 45 зөвшөөрөл, худалдаа үйлчилгээнд 20 зөвшөөрөл олгох бөгөөд тоглоом, ахуйн бараа, ил задгай савлагаатай бүтээгдэхүүнээр огт үйлчлэхгүй. Харин нийтийн хоол, битүүмжилсэн савалгаатай бүтээгдэхүүн, ундаа усаар үйлчилнэ гэж Худалдаа үйлчилгээний салбар хорооноос онцоллоо.