ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ 45 ГЭРТ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

2020-07-09  

Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 97, Зуунмод хот байгуулсны 78 жилийн ойн баяр наадам  7 дугаар сарын 10-12-ны өдөр болно. Энэ үеэр Зуунмод сумын хэмжээнд 65 аж ахуй нэгж иргэнд зөвшөөрөл олгоно.

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид 7 дугаар сарын 9-ний 9:00 цагт Зуунмод сумийн ЗДТГ-т очиж зөвшөөрлөө авах боломжтойг Худалдаа үйлчилгээний салбар хорооноос мэдээллээ. 

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасаг, ХХААГ, Зуунмод сумын ЗДТГ, хамтран 3 өдрийн турш хяналт тавьж ажиллах аж. 

Наадмын үеэр хоолны үйлчилгээ явуулах 45 зөвшөөрөл, худалдаа үйлчилгээнд 20 зөвшөөрөл олгох бөгөөд тоглоом, ахуйн бараа, ил задгай савлагаатай бүтээгдэхүүнээр огт үйлчлэхгүй. Харин нийтийн хоол, битүүмжилсэн савалгаатай бүтээгдэхүүн, ундаа усаар үйлчилнэ гэж Худалдаа үйлчилгээний салбар хорооноос онцоллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?