Б.БААТАРЗОРИГ: ТОГТВОРТОЙ ТӨРИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

2020-07-09  

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа талаар ярилцлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, "Өнөөдөр дэлхий нийт хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй эринд ажиллаж, амьдарч байна. Хэдий тийм ч бид тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд хүргэх төрийн албыг бэхжүүлэхийг зорьж байгаа. Бидний энэхүү зорилго НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалтай мөн нийцэж байгаа юм. Хөгжил тогтвортой байхын тухайд төрийн албанд чадварлаг ажилтнууд тогтвортой ажиллах хуулийн зарчим хэрэгжиж байна" гээд тогтвортой төрийн албыг бэхжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжиж байгаа нь цаг үеэ олсон ажил юм. НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас энэхүү шинэтгэлийг дэмжиж, хамтын үйл ажиллагааг өргөжүүлнэ. Төслийн гол зорилго төрийн алба тогтвортой, тодорхой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай байхад чиглэж байгаад сэтгэл хангалуун байна. Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д өндөр ач холбогдол өгч байна. Монгол хүн бүрийг хөгжлөөс хоцроохгүйн тулд хамгийн гол хөдөлгөгч хүч нь төрийн алба юм” хэмээв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?