ЦААЗЫН ЯЛ АНУ-Д 15 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН СЭРГЭЛЭЭ

2020-07-09  

АНУ-ын эрх баригчид ирэх долоо хоногт 15 гаруй жилийн хугацаанд анх удаа Холбооны улсын хэмжээнд шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийн цаазаар авах ялыг гүйцэтгэнэ гэж “Associated Press” засан хүмүүжүүлэх газруудын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, цаазаар авах ажиллагаа ирэх даваа гаргаас эхэлнэ. Долоо хоногийн хугацаанд Индиана муж улсын шоронд хоригдож буй нийтдээ гурван хоригдолд үхлийн тариа хийх бөгөөд тэд хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хүмүүс аж. Гэмт хэрэгтнүүдийн болон хохирогчдын ар гэрийнхэн цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжтой боловч коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүгд амны хаалт зүүх ёстой байна.

“The Washington Post” сонинд мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид хамгийн сүүлд 2003 онд цаазын ялыг гүйцэтгэжээ. Үүнээс хойш үхлийн тариа хэрэглэх журам батлагдаагүйн улмаас нэг төрлийн албан бус мораторийн арга хэмжээ хэрэгжиж байв. Холбооны улсын түвшинд цаазаар авах ялыг хэрэгжүүлэх үйл явц тасалдсан хэдий ч сүүлийн жилүүдэд АНУ-д энэ арга хэмжээг муж улсуудын эрх баригчдын түвшинд хэрэгжүүлж байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дамба:Амеркийг дууриах дуртай солиотонгуудад сургамж.Манайх цаазын ялаа сэргээх хэрэгтэй.Янз бүрийн муухай хэрэг их гарах болж. 2020-07-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?