ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХИЛЭЭ НЭЭХ БОДЛОГЫГ ДЭМЖИЖ БАЙНА

2020-07-24  
Эдийн засгаа өөд нь татахын тулд хилээ нээх бодлогыг Японы Засгийн Газар баримталж байна. Хэдийгээр зарим улс оронд титэм вирусын дараагийн даваагаа үүсч буй ч хилээ нээхээс ч өөр арга зам үлдээгүй гэж Японы Засгийн газар үзэв. Японы Засгийн газрын эдийн засгаа дэмжих бодлогын нэг хэсэг нь " Аялацгаая " хөтөлбөр болж байна. Өнгөрсөн Лхагва гарагийн Японы Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалыг сэргээх зорилгоор зочид буудал, тээврийн хэрэгсэл болон бэлэг дурсгалын холбогдол бүхий барааны үнэ ханшийг ч буулгах тухай саналыг хэлэлцжээ. - Хүмүүсийн хамтын ажиллагаанд тулгуурласан бизнесийн үйл ажиллагааны чиглэлд ямар ч өөрчлөлт орохгүй гэж уг хуралдааны үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ онцолж хэллээ. -Токио хот бол титэм вирус тархсан хотын нэг. Өнгөрсөн мягмар гарагт 237 хүн шинээр нэмж бүртгэгдсэн. Нийтдээ 10000 иргэн Токиод титэм вирус туссан. Гэхдээ жуулчдыг титэм вирусээс сэргийлэх бүх арга хэмжээг авч буй гэж Абэ ерөнхий сайд нэмж хэллээ.
Энэ жил Токио хот зуны олимпод бүрэн бэлтгэлээ базаасан байсан. Хөрөнгө оруулалт ч хангалттай хийсэн. Тиймээс аялал жуулчлалд бүх талаар бэлэн болсон хот бол яах аргагүй Токио хот мөн.
 
Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?