ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД С.БАЯР ИНГЭЖ ЗӨВЛӨСӨН БАЙНА...

2020-07-27  
...Бид хоёрын зам, амьдралын нэгэн зурвас үед учрах, зэрэгцэх, огтлолцох учиртай л байсан юм байж. Түүнд муу санаж явсангүй. Намайг энд суулгахад нөлөөлөөгүй байж болох ч суух хугацааг сунгахад нөлөөлсөн гэж бодохоос дургүй хүрч байна. Дургүй хүрэхийн хажуугаар гайхаш төрөөд байх. Энэ зэргийн яваа эр хүнд эрийн хуйх гэж нэг юм байх ёстой доо гэж бодогдоно. Хүний муу үзэж, тэрүүхэндээ бахаа хангадаг нь жижиг гарын чанар. Гэтэл үзсэн туулсан амьдрал, байгаа байдлаараа тэр жижгэрэх учиргүй нөхөр юм.
Өгөгдөхүүн гэх ойлголт бий. Зөвхөн тоо, хими, физикийн өгөгдөхүүн биш. Байгалийн, нийгмийн, аз хийморийн өгөгдөхүүн гэж бас бий.
Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан.
Ховор олдох хувь заяа түүнд хайрласан. Тамирчин яваад дэлхийн аварга болсон. Бизнес хийгээд тэрбумтан болсон. Өгөгдсөн саваа хэн, яаж дүүргэхээс бүх юм хамаарна. Сав дүүрэн яваа атлаа дутуугийн архаг комплексдоо идэгдсэн хүн шиг ямагт л илүү харж, билүү долоож байх хэрэггүй. Бусдад байнга атаархан хорсож, хөмхийгөө зууж хөмсөг зангидан явах нь хувь заяагаа гомдоохын нэмэр.
Тээр жил бид хоёрын хооронд нэг ийм шог яриа болов. “Энэ муу Эм-Си-Эс”-ийнхэнд дургүй хүрээд байдаг юм” гэж байна. “Яагаад тэр вэ” гэж би асуув”. “Оготно шиг хаашаа ч хамаагүй шургаад орчихно. Хэнтэй ч хамаагүй нийлнэ. Хоосон газраас ч мөнгө шүүрнэ. Одоо бүр долларын тэрбумтан боллоо. Будаа болгоод өгөх юмсан” гэж байна. Тэгэхэд нь би өөдөөс нь инээнгээ “Больж үз, Тулгаа! Чи Монголынхоо ардчилсан хувьсгалд оролцож, санхүүжүүлж явсан демократ маркийн хүн. Гэтэл битүү хатуу “большевик” хүний залбирал шиг юм ярьж байх юм” гэлээ: “Юун большевик залбирал” гэж тэр надаас асуув. “Бурхан минь, намайг тэдэн шиг ухаантай, тэдэн шиг баян болгоод өгөөч гэж демократ хүн залбирах ёстой.
Харин большевик нөхөр бол “Бурхан минь, тэднийг над шиг тэнэг, над шиг ядуу болгоод өгөөч” гэж шүдээ зуудаг. Чи бол ядуу биш, тэнэг биш.
Гэхдээ хувьчилж авсан хэдэн юмаа тордох төдий л яваа хүн. Гэтэл тэр хэд муу ч сайн ч хаашаа л орно уу дандаа цоо шинэ юм бүтээж босгож яваа улс. Эргэн тойрноо нэг хар даа. Тэдэнд бүү атаарх тэднээс суралц” гэлээ.
 
С.Баяр " Жаран хоног" -Жаран-ы бутархай " номондоо ийнхүү дурссан байдаг.
 
Ц. БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ха ха ха:Ха ха ха үнэн д хэлж дээ! 2020-07-27
Малчин:Баттулга бол дөнгөж ухаарч яваа гэнэн амьтан, яаж өдий зэрэгтэй яваа юм? Гайхах юм. Бу****д атаархаж, бу****ас дандаа ажлыг нь дээрэмдсээр ирсэн. Шинээр юу бүтээн баыгуулсаныг нь ердөө санахгүй юм. Дандаа л дарамталж олж авсан бизнесүүдтэй! Энэ бол бизнесмен биш, боловсон дээрэмчин! 2020-07-27
Зочин:Баярын хажууд Тулга бол хургандаа цадаагүй төлөг төлгөндөө майлж бгаа амьтан чааваас жоохон юм үзүүлэх хэрэгтэйы өссөн өсгүүр нь хөөрхийлөлттэйлдээ 2020-07-27
y:Tulgaag bayr metiinluuvircidtai yaaj xarcuulaj ve.jinhè mohol uhaantai m.eńhboldtonguudiig odoo ýllah hergtei 2020-07-27
Алт:Баяр минь ингэж хэлснийхээ төлөө шоронд явлаа даа! Ноёнтой өшөөтэй бол толгойгүй гэж энэ дээ Бурхан минь! 2020-07-28
Цолмон:С. Баяр бол агуу гэж хэлж болохоор улс төрч. Даан ч тэр эх орон ард түмнээ бодоогүй. Зөвхөн нам болон хувийн ашигаа бодсон тийм л өөдгүй хүн. 2020-07-28
zochin:vnen l xelj dee:xoxi ni xogiin bolobsrolgvi neg naimaachin xvnvvniig oorsdoo l gargasan odoo oorsdoo tolgoigii ni ilsen xvndee ****oo uxuullaadaa 2020-07-28
Х баттулга танаа:Оффшор бүсээс бохир мөнгө татна гэсэн Ми энхболд ц элбэгдорж болон бохир хүмүүсээс с**** гэсэн Цагаан суварга аа авна гэсэн мсs ховдын баячуул 4н хүн бна гэсэн Одоо удахгүй дайн эхэлнэ Тэр бол дотоодын дайн Иргэн бүртээ ядаж 1 сая төгрөг бэлэнээр өг сангийн сайд чинь хулгайч Хотгор шанага бол хулгай шүү Хүрэлсүх ч хулгайч Ц Нямдорж ч хулгайч бүгд гэмт хэрэгтэнүүд 2020-07-28
Зориг :Тиймээ Баттулга хувьчилж авсан жоохон юмаа ямар юм авсан түүнийгээ л өөд нь татаж ард түмэндээ байсан хэвээр нь үйлчилж яваа ..та нар шиг эх орноо зарж баяжчихаад гадаадад өч төчнөөн хөрөнгө хураагаагүй та нартай эвлэрээд ..ард түмэнд хайртай дүр үзээлж инээж ёслож давхиад та нарыг Хүрэлсүх шиг хайрлах ёстой байсым уу ..Хуцваа идсэн уусан баяжсан бардамнасан та нарт хэзээ ч бай хариуц**** хүлээлгэх аавын хүү энэ төрд гарч ирэх л ёстой байсым .. 2020-07-28
Зочмн:Тамирчин ч байж хөлс гаргаагүй, бизнес байж баяжаагүй, муу цагийн сиймхийгээр улс төрч болоод ч шалиагүй адаг шаар байж...”сайн дурын зөвлөх” болж жүжиглэх юмаа...!? Гутамшигтай... 2020-07-28
Jozun:Баттулга хүнд хонжон санаж яаж хожонгоо авахыг хүссэн хүн юм Баярын хэлсэн үгний утгыг ойлгохгүй мангартаад л өнгөрсөн байх Энхсайхан гэдэг хүнээс өшөөгөө маш сайн авсан юмдаг юмаа даа Монголчууд ийм хүнээр ерөнхийлөгч хийдэг аягүй бол ахиад сонгоно бид өөрсдөө заяа муутай юм төр засаг нь дандаа өөдгүй хүмүүс, энэ ерөнхийлөгч бүүр өөдгүй за даа бид ч хэзээ юмны яалгаа олох боломжтой юм бол доо!!! 2020-08-02
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?