Ц.ГАНХУЯГ СЕХ-Г ШҮҮХЭД ӨГЧ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАХИДАЛ БИЧИВ

2016-05-11  

Өнгөрсөн жилүүдэд эмэгтэй лидертэй гай ч үгүй, гавъяа ч үгүй намын төлөөлөл УИХ-д сууж байлаа. Ганц эмэгтэй лидер нь амбицгүй хор найруулж, хов ярьдаггүй учраас олны хэл аманд өртөөд байдаггүй, дээрээс нь давхар дээлтэй учраас хүрэлцдэггүй байсан биз. Харин энэ удаа их намуудын шахаас түлхээс, цэцийн гэнэтийн шийдвэр, өөрсдийн хэнэггүй хариуцлагагүй үйлдлээс болоод УИХ-д өрсөлдөх эрхээ хасуулчихлаа.

Бандан тас болсон хойно уг шийдвэрийг нь хууль бус гэж үзэж байгаагаа тус намын дарга Ц.Ганхуяг мэдэгдээд СЕХ-г шүүхээд өгчээ. Мөн Ц.Ганхуяг сонгуулийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ.

Ил захидалд “Парламентад суудалтай ИЗНН СЕХ-ны хөнгөн гоомой шийдвэрээр УИХ-ын сонгуульд оролцох эрхээ хасууллаа. Цэрэндорж овогтой Ганхуяг миний бие Монгол оронд ардчилллыг хөгжүүлэх үйлсийн эхнээс тантай хамт байж, хувийн өмчтөний анхны партизанууд болох ардын аж ахуйтны хөдөлгөөнийг удирдан, хөх Монголоо нээлтэй, хүчирхэг, ардчилсан, эрх чөлөөтэй улс болгохын төлөө хичээн зүтгэсээр өдгөө ИЗНН даргаар жил гаруйн өмнө сонгогдсон ажиллаж байна” гээд “Улс төрийн тогтвортой байдлыг хиймлээр хоёр намд хуваагдсан бүлэглэлээр бий болгох оролдлого даамжирч, Засгийн эрх барьж байсан, одоо барьж байгаа намууд төр, засгийн эрх ямбаа бэхжүүлэхийн тулд улс төрийн бусад намын дотоод хэрэгт гүн гүнзгий хутгалдан хутган үймүүлэх, хүчийг нь сарниулах увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, урвалт, шарвалт тоймоо алдлаа” гэжээ.

Өнөөдөр өөрийн амбицаасаа өөрийг бодох тэнхэлгүй байгаа Ерөнхийлөгчид энэ захидал хэрхэн нөлөөлөх бол? Бүх юм шийдэгдсэн хойно СЕХ гаргасан шийдвэрээ өөрчлөх болов уу? гэдэг асуулт л үлдэж байна. Ардчиллын алтан хараацай гэгдэж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэн анд нөхөр С.Зоригийн нэрээр өдий хүртэл ямар ч байсан Их хуралд суудалтай байсан энэ намыг “хазайсан дээр нь түлхэж, хахсан дээр нь шаах” болов уу, яах бол?

 

 

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?