ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ОРОН НУТГИЙН ЗАМД ХОЁР ХҮН НАС БАРЛАА

2020-08-03  

 

Ноцтой зам тээврийн ослын улмаас энэ ням гаригт орон нутгийн хоёр хүний амь нас баржээ. 

Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Даргавай” гэх газарт шороон замд “Мустанг-5” маркийн мотоцикл  8 дугаар сарын 2-ны өглөөний 6 цагийн орчим онхолдож, жолооч 41 настай эрэгтэй Б нас баржээ. Мөн өдөр оройн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Улаан чулуу” гэх газарт шороон замд “Мустанг-5” маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай эрэгтэй М-ийн нас барсан байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд 272 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлжээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 93 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцсон байна.

Иймд жолооч нарыг алсын замд хурд хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлэх, тээврийн хэрэгслээ хөдөлгөөнд оролцохноос өмнө шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/232618

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?