MICROSOFT КОМПАНИ TIK TOK-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУДАЛДАН АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2020-08-03  

БНХАУ-ын “TikTok” хавсралтын АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэж “Microsoft” компани мэдэгдлээ.

"АНУ-ын “Microsoft” компанийн тэргүүн Сатя Наделла өнгөрсөн ням гарагт уг асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцсан бөгөөд Ерөнхийлөгчийн санаа зовниж буй уг асуудлыг зохицуулахад өндөр ач холбогдол өгч байна гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Мөн “Microsoft” компани уг хавсралтын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, АНУ-д өгөх эдийн засгийн үр өгөөжийн үнэлгээг Засгийн газарт гаргаж өгнө гэж мэдэгдэв.

АНУ-ын технологийн тэргүүлэгч “Microsoft” компани 9 дүгээр сарын 15-н гэхэд уг хавсралтыг эзэмшигч “ByteDance” компанийн удирдлагуудтай хэлэлцээгээ бүрэн эцэслэхээр төлөвлөсөн байна.

“Microsoft”-ийн мэдэгдэлд дурдсанаар, тус компани “TikTok” хавсралтын АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд дахь үйл ажиллагааг худалдан авахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?