БНСУ-Д ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРСНЫ УЛМААС 12 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2020-08-04  

 БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үер болсны улмаас дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, 14 хүн ор сураггүй алга болсон бол 7 хүн бэртжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штаб мягмар гарагт мэдэгдсэн байна.

Амиа алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч 1, Кёнгидо мужийн 7, Чунчон-Пукто мужийн 4 оршин суугч байсан аж. Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600 гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5 мянга гаруй га газар усанд автжээ. Бүс нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Түүнчлэн Сөүл хотод хурдны замын болон Ханган голын гүүрний хөдөлгөөний хэсэгчлэн хаажээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн аль болох гадуур гарахгүй байхыг оршин суугчдад уриалахын сацуу байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд өгсөн байна. 

ЭХ СУРВАЛЖ: TASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?