АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ДАРАА СОНГОНО

2020-08-04  

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит XVII хуралдааныг өчигдөр зарлан МҮЭСТО-нд хуралдуулав.

Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв. Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны  шийдвэр, Ардчилсан намын Их хурлын тов зэрэг  асуудлуудыг ҮБХ-ны гишүүд хэлэлцсэн. 

Үндсэн дүрмээр ҮБХ нь Ардчилсан намын их хурлыг товлох ёстой бөгөөд COVID-19 болон удахгүй болох Орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн  нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, Ардчилсан намын даргыг сонгох сунгааг Орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах, Ардчилсан намын Их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд хуралдуулахаар боллоо. Мөн одоогийн мөрдөгдөж буй Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж ҮБХ-ны нийт гишүүд үзэж, нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл боловсруулах болон бусад ажлын багуудыг байгуулахаар шийдвэрлэлээ. 

Үндэсний хэмжээний улстөрийн томоохон хүчний хувьд  Ардчилсан нам  цаашид улс орны хөгжлийн бодлоготой уялдсан эрс шинэчлэлийг зоригтой эхлүүлж, удаа дараагийн ялагдалдаа бодит дүгнэлт хийж, мянга, мянган жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг сэргээн, улс орны тулгуур багана болж ажиллахаа  намын удирдлагууд онцоллоо. 

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/232738

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Jozun:Хүн болгон Ардчилсан намыг дэмжин улс төрийн төвшинд зөв шударга улс орондоо үнэнч ,хөдөө хотгүй хөгжуулэх эв нэгдлийн илэрхийлэл болсон нам болгоход тусалдаг больё Ардчилсан нам бидэнд эрх чөлөөг олгосон Оросоос хамааралтай улс төрийг чөлөөлж өгсөн учир бид зөвийг нь дэмжиж бурууг өөрт нь хэлж хамтдаа хөгжицгөөе !!! Бид цөөхүүлээ Бидэнд эрх чөлөө хэрэгтэй үргэлж ,эрх чөлөөгөө хамга**** нь чухал 2020-08-04
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?