БНАСАУ ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ХӨГЖҮҮЛЭЛТЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

2020-08-04  

Хэд хэдэн улс орны шинжээчдийн үзэж байгаагаар, БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд баллистик пуужиндаа зориулагдсан цөмийн шинэ төхөөрөмжийг хөгжүүлсэн байж магадгүй байна. Энэ тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх БНАСАУ-д авсан хоригийн хэрэгжилтэнд хяналт тавих хорооноос танилцуулсан шинжээчдийн илтгэлд дурджээ.

“БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, тэр дундаа өндөр хэмжээнд баяжуулсан уран үйлдвэрлэх, хөнгөн усны туршилтын реактор барьж байна. БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж НҮБ-ын гишүүн орнуудын нэг нь үзэж байна” хэмээн илтгэлд дурджээ.

Түүнчлэн энэхүү баримт бичигт дурдсанаар, БНАСАУ-ын эрх баригчид сүүлийн 6 удаагийн цөмийн туршилтыг явуулах үеэрээ цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужинд тохирох жижигхэн цөмийн төхөөрөмжийг хөгжүүлсэн байх өндөр магадлалтай бөгөөд энэ технологио хөгжүүлсээр байх болно гэж хэд хэдэн орон үзэж байгаа аж. Гэсэн ч илтгэлд аль орон ийнхүү мэдэгдсэнийг дурдаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?