ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ 2,5 МЯНГА ГАРУЙ СУВГИЙГ ХААЖЭЭ

2020-08-06  

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх хүрээнд энэ оны хоёрдугаар улиралд Америкийн “Google” компани “YouTube”-н Хятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг олж илрүүлснийхээ дараа хаажээ.

“Google” компанийн мэдэгдсэнээр, 5 дугаар сараас 6 дугаар сарын хугацаанд БНХАУ-тай холбоотой 2596 сувгийг олж илрүүлэхэд дийлэнх нь улс төрийн бус утга агуулгатай контент, спам байжээ.

Багахан хувь нь хятад хэлээр нийтэлсэн улс төрийн утга агуулгатай контентууд байсан аж. Тухайлбал, АНУ-д коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн тухай мэдээллүүдийг нийтэлсэн сувгууд байжээ.

Түүнчлэн ОХУ холбоотой 87 сувгийг хааснаа “Google” компани мэдэгдсэн байна. Эдгээр сувгийн дийлэнх нь орос хэлээр ОХУ-ын дотоод бодлого, олон улсын үйл явдлуудыг харуулсан  дүрс бичлэгүүдийг нийтэлсэн байжээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?