ӨМНӨД СОЛОНГОСЫН ПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮНИЙ ХУВЦАСЛАЛТ МАРГААНЫ ГОЛ СЭДЭВ БОЛЖ БАЙНА

2020-08-06  

 

Энэ долоо хоногийн эхээр болсон Өмнөд Солонгосын парламентын нэгдсэн чуулганы үеэр залуу эмэгтэй гишүүний өмссөн хувцас маргааны сэдэв болж, тус улсын нийгмийг талцуулав.

Парламентад цөөнх болдог Шударга ёсны намын гишүүн, 28 настай Рю Хо Жён улаан өнгийн богино даашинзтай чуулганы танхимд алхаж буйг харуулсан гэрэл зураг сошиал ертөнцөд тарсан юм.

Тэрбээр энэ парламентын хамгийн залуу гишүүн бөгөөд 30-аас доош настай цорын ганц хууль тогтоогч ажээ. 

Шүүмжлэгчид түүнийг баарны зөөгч шиг хувцаслалаа гэж бичицгээж байгаа бол дэмжигчид нь парламентын хуучинсаг, эрчүүд давамгайлсан соёлд цахиур хагаллаа гэж сайшааж байна.

Рю өөрөө энэ талаар хэвлэлд ярихдаа “Чуулган бүрийн үеэр хослол, зангиатай дунд насны эрчүүдээс бүрдсэн парламент хуралдаж байгаа нь олон нийтэд харагддаг. Би энэ уламжлалыг эвдэхийг хүссэн юм” гээд цаашдаа ч янз бүрийн хувцастай чуулганд оролцохоо мэдэгджээ.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуулийн дараа Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн олон эмэгтэй хууль тогтоогчтой парламент бүрдсэн юм.

Нийт 300 суудлын 57 нь буюу 19 хувь нь эмэгтэйчүүдэд оногдсон байна.

Мөн энэ удаагийн парламентын дэд спикерээр түүхэнд анх удаа эмэгтэй хүн томилогджээ.

Рю нь сонгуулийн пропорциональ системийн дагуу мандат авч, хамгийн залуу гишүүн болсон юм.

 

Эх сурвалж: Yonhap News

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?