ХЯТАД УЛС ЗҮҮН ЕВРОП ДАХЬ НОЁРХОЛОО АЛДЛАА

2020-08-07  

Зүүн Европын орнуудаас хамгийн сүүлд Хятад улсад дайсагнасан хандлага гаргасан улс нь Болгар улс боллоо. Үүний тод илэрхийлэл болгож Болгар улсын ерөнхий сайд Бойко Бориссов цахим орчинд хэд хэдэн зураг мэдээлэл оруулсан билээ. Мөн Хятадад дайсагнах орон зөвхөн Болгараар ч зогссонгүй. Чех улс ч ижил хандлагатай байгаа бөгөөд Бээжин болон Праг хотууд эгч дүүгийн найрамдалт харилцаагаа тасалсан юм.

Праг хотын удирдлагууд Тайваньтай нөхөрлөг харилцаа тогтоохын тулд уг үйлдлийг хийсэн нь тодорхой бөгөөд, Бээжингээс харилцаагаа тасалсны дараа сенатын тэргүүн нь 8-р сард Тайванд зочилж очих төлөвлөгөөтэй байгаа юм. Тавдугаар сард Литв улсын гадаад хэргийн сайд Тайванийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад эргүүлэн оруулах тараал санал оруулсан бол мөн тавдугаар сарт Төв болон Зүүн Европын холбооны удирдлагууд Хонконгийг хамгаалахын тулд Хятад улсад эсэргүүцлийн зурвас илгээж байсан билээ.

17 + Хятад

Уг асуудал нь Хятад улсын зүүн болон төв Европтой сайхан харилцаатай байсан 10 орчим жилийн харилцааг эцэслэж байгаа юм. 2012 оны дөрөвдүгээр сард Хятадын тэргүүн Вен ЖиаБао Европын 16 улсын төлөөллүүдтэй (11 Европын холбооны улсууд) Варшав хотноо уулзалт хийж 17+1 хөтөлбөр эхэлж байсан билээ. Уг хөтөлбөртөө Вен ЖиаБао Европын орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс эдийн засгийн хамтын ажиллагаа хийнэ гэж амлаж байсан юм. Энэ нь Хятад улсын хувьд Европын зах зээлд нэвтрэх хямд үнийн боломжийг үүсгэж өгч байсан билээ. Хожим нь 2019 онд Грек улс уг эвсэлд нэгдсэнээр 17+1 болж хувирсан юм.

2020 оны нэгдүгээр сард Хятад улсын тэргүүн Ши ЖинПин 17+1 их гүрний уулзалтыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч энэ бүхэн жилийн дотор эсрэгээрээ эргэв. Коронавирусын улмаас ихэнх орнууд Бээжингээс зайгаа авч эхэлсэн хэдий ч гол асуудал нь АНУ-тай хийсэн худалдааны хориг болон Хонконг, Уйгар зэрэг орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс болсон байх талтай.

БНХАУ болон АНУ хооронд худалдаа болон технологийн хүйтэн дайн дэгдсэн нь олон ч улс орон, холбоодын хувьд ээдрээтэй болж ирсэн юм. Үүний дараагаар Вашингтоноос Европын холбоонд шахалт үзүүлж эхэлсний улмаас Польш, Чех, Румын болон Эстон улсууд Хятад улсын Huawei компанийг бүрэн шахаж гаргаж байгаа билээ.

2020 оны 5-р сард Румын улс цөмийн эрчим хүчний реактор бариулахаар тохиролцоод байсан Хятад компаниас гэрээгээ цуцалсан. Латви улсын тагнуулын ерөнхий газраас Хятад улсын кибер-тагнуулын ажиллагааг судалж үзээд Хятад улсыг аюулын төвшинд хүлээж авах нь зөв гэж үзсэн юм.

Энэ мэтчилэн төв болон зүүн Европын маш олон улсууд Хятад улсыг аюул занал гэх байдлаар авч үзэх болсон юм.

 

ЭХ СУРВАЛЖ: Independent

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?