СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ТӨСВИЙН ТОДОТГОЛ

2020-08-10  
Засгийн газрын ( 2020 оны наймдугаар сарын 05 -ны өдрийн) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, зарчмын хэд хэдэн шийдвэр гаргасан тухай сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Энэ зарчмын шийдвэрийг нь Орон нутгийн сонгуульд ялалт байгуулахын тулд иргэд сонгогчдод төсвийн мөнгийг тараах МАН-ын шийдвэр гэж Control.mn үзэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан улс төрчдийн, эдийн засгийн нөхцөлийг дахин үүсгэж, цар тахал нэрийн дор ард иргэдэд мөнгө тараах, иргэд сонгогчдын саналыг өөртөө татах "луйврын чанартай" арга хэмжээгээ дахин хэрэгжүүлэх гэж байна. Үүнийгээ тэд эдийн засгийг царцаахгүй байх гэж өнгөлөн нэрлэж байна.
 
Үүнд:
 
НЭГ: ХҮҮХЭД БҮРИЙН НЭРЭЭР 300 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАРААНА
Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал болгож, хугацааг сунгав. Монгол улсын хэмжээнд 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

ХОЁР: ТЭТГЭЛЭГТ 22 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэлгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгохоор болсон. Нийт 73.3 мянган хүн энэхүү тэтгэлэгт хамрагддаг бөгөөд 22 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

ТЭТГЭЛЭГТ ГУРАВ: ХӨНГӨЛӨЛТӨӨР 144 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ

Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Энэ арга хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувийн шимтгэл төлөхөөр болж, өөрчиллөө. Хөнгөлөлт үзүүлж байгаа тул нийтдээ 144 тэрбум гаруй төгрөгийн чөлөөлөлт үзүүлэх болов. Мөн ждилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ

ДӨРӨВ: БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ОЛГОДОГ ХҮНСНИЙ ТАЛОНЫ НЭМЭГДЛИЙГ ОН ДУУСТАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

ТАВ: ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ОН ДУУСТАЛ ХОЙШЛУУЛАХ БОЛОМЖ ОЛГОВ 

Иргэн, аж ахуй нэгжид хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуустал хойшлуулах боломж олгоод байна. Эл хөнгөлөлтийг өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс эдлүүлж эхэлсэн бөгөөд хугацаа нь аравдугаар сарын 1-нд дуусах байсныг сунгалаа. Өнгөрсөн хугацаанд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна. Энэ хөнгөлөлтийг эдлээгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж нь банкиндаа хүсэлт гарган, хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах боломжийг мөн олгоод байна.
 
ДҮГНЭЛТ:
Иймэрхүү эдийн засгийн бус, улс төрийн шинж чанар агуулсан зарчмын шийдвэрийг 2020 оны улсын төсвийг тодотгохдоо Засгийн газраас шийдвэрлэсэн байна.
Монголын эдийн засаг " хасах 10 хувийн" үзүүлэлттэй байна. Энэ бол Монголын эдийн засгийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт гэж ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр онцолсон. Энэ янзаараа үргэлжилбэл 2020 оны сүүл, 10 дугаар сараас эхлээд төрийн албан хаагчдын цалинг хэрхэн тавих нь эргэлзээтэй гэж тэрбээр нэмж хэлсэн. Тэгвэл энэ доошоо унасан эдийн засгийг дээш татахын оронд улам бүр мөнгө тараах улс төрийн чанартай шийдвэр гаргаснаа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монголын Засгийн газрын сан хөмрөгийг барьж буй сангийн сайд мэдээллээ.
 
Тоймч Ц.ЭНХБАТ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?