2020 оны УИХ-ын сонгуулийн луйврын талаар ШИНЭ намаас “Сонгуулийн луйвар ба иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн нь” гэдэг баримтат киног хийж эхэлсэн. Баримтат киноны багийг албан ёсоор гаргасан. Хар машиныхаа гайхамшигт үлгэрийн нууцыг хамтдаа тайлахын төлөө ажиллана. Одоо Монголыг 21 аймаг, есөн дүүрэгт очно. Монголын ард түмний саналыг яаж луйвардаж, хулгайлсныг баримтат киногоор ил тод, олон түмэндээ хүргэнэ. Сонгууль луйвардсан, луйвардаад оролцсон хүмүүс ч ажлаа хийгээд явж байна. Удахгүй эдгээр хүмүүст хариуцлага тооцно. Ардчилал бол шударга ёсон дээр л тогтдог. Шударга сонгууль хийж чадахгүй бол шударга ёс гэж ярих шаардлагагүй. Аймшигтай мэдээллүүд бидэнд ирсэн. СЕХ-ч эрх баригч мафийн саварт бий гэдгийг нотолно.