Олон улсын эрэн сурвалжлагчдын нийгэмлэгийн нууц мэдээллийг задруулсан Панамын дуулиант өртсөн АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдээд байна. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Леональ Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа гэнэ. Харин өчигдрөөс эхлэн Япон улс нууц данстай иргэд албан тушаалтнуудаас байцаалт авч эхэлсэн бөгөөд зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээллэж байна. Мөн БНХАУ оффшор данстай иргэн албан тушаалтнуудыг шалгана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Х.АЯЛГУУ