АРГЕНТИНД ХӨЛ ХОРИОНЫ НӨХЦӨЛД ЖАГСААЛ ЦУГЛААН БОЛЖЭЭ

2020-08-18  

  Коронавирусний улмаас хорио цээрийн дэглэм үйлчилсээр буй Аргентины хэд хэдэн хотод засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ. Жагсаал нийслэл Буэнос-Айрес хотоос гадна Кордова, Росарио, Тукуман хотуудад болсон байна.

Буэнос-Айрес хотын Обелиск хөшөөний дэргэд хэдэн мянган хүн цугларсан хамгийн том жагсаал болжээ. Олон эсэргүүцэгч машинаасаа гаралгүйгээр жагсаал цуглаанд оролцсон байна.

Түүнчлэн жагсагчдын дийлэнх нь ерөнхийлөгч Альберто Фернандесын засгийн газрын хийхээр зорьж буй шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн уриа лоозонг барьжээ. Энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах нь зөвхөн өмнөх ерөнхийлөгч болон одоогийн дэд ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер нарт ашигтай гэж жагсагчид үзэж байна. Түүнчлэн эсэргүүцэгчдийн зарим нь 150 дахь өдрөө үргэлжилж буй хөл хориог эсэргүүцэж, арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүсжээ. Жагсаал цуглаан хийхэд нь иргэдэд эрх баригчид саад учруулаагүй хэдий ч зохион байгуулагчдыг шүүмжилсэн байна. 

 

БУЭНОС-АЙРЕС. /Todo Noticias/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?