УБТЗ УРД ЧИГЛЭЛД АЯЛАХ ГАЛТ ТЭРГИЙГ НЭМНЭ

2020-08-19  

 УБТЗ хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 20-ноос эхлэн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмж хуучин цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

“COVID-19” халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой урагшаа чиглэлд зорчигч тээврийн урсгал багассан тул өдөр бүр 2 галт тэрэг аялдаг байсныг нэгтгэн нэг болгон цөөлөөд байсан юм.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:05 цагт хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очно. Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 08:45 цагт ирж байх юм. Харин 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн зөвхөн баасан гараг бүрт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд аялах 278-р галт тэрэг Улаанбаатараас 16:20 цагт хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очно.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 20:58 цагт хөдөлж, Сайншандад 07:35 цагт очно. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 19:58 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:55 цагт ирж байх юм.

Дээрх чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг танилцуулж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зүтгүүрт тээвэр бол галт тэрэг 2021-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?