.jpg)
Эрх мэдэлтнүүд бүгдийг гартаа оруулсан. Цагдаа, хууль, татвар, тагнуул, шорон, хууль дүрэм. Энэ бүхэн тэдний зэвсэг. Сонгуулийн ерөнхий хороо ч тэдний хүссэн дүнг л гаргаж өгдөг болсон. Ийм зүйл Беларусь болсон. Беларусь улсад 26 жилийн дарангуйлал тогтоосон Лукашенко 80 хувийн ялалт байгуулсан гэдгийг түүний мэдэлд үйлчилдэг Сонгуулийн хороо гаргаж, түүнийг ерөнхийлөгчөөр улируулан сонгосон ч, ард түмэн нь сонгуулийн дүнг зөвшөөрсөнгүй. Өрсөлдөгч Цыхановская ч бууж өгөхгүй тэмцлээ үргэлжлүүлж, түүнийг нь Белоруссийн ард иргэд мянга мянгаараа дэмжиж, талбай дээрээ гарч, жагсаал цуглаанд нэгдэж, үйлдвэрүүд нь ажил хаялт зарлалаа. - Хэлэлцээрийн ширээний ард суух, сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль зарлах шаардлагыг Лукашенкогийн талд хүргүүллээ гэж Цыхановскагийн туслах Ольга Ковалкаво хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Сонгуулийн дараа ард иргэд цагдаа хүчний хооронд мөргөлдөөн гарч, хоёр жагсагч амь алдаж, зуун зуун сөрөг хүчний зүтгэлтнүүдийг барьж хорьсон. Одоогоор Цыхановская Литва рүү түр гарсан бөгөөд, тэрбээр шинээр байгуулагдсан Түр хороог удирдахаар тун удахгүй эргэж ирнэ гэж түүний туслах Ольга мэдэгдсэн байна. Белоруссийн үймээний дарахад Орос улс цэрэг зэвсгээр тусгана гэдгээ илэрхийлсэн бол, нөгөө талаас Европын холбоо шахалт үзүүлж, шаардлагатай бол НАТО ч цэргээ оруулах бэлтгэлээ хангаж буй мэдээллийг сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна. Белоруссийн ард иргэд ядуурч, эрх чөлөө нь хумигдсан талаараа Монгол улсын өнөөгийн байдалтай тун төстэй юм байна. Тэд сонгуульд найдаж байсан ч, саналыг нь хүчээр луйвардсан гэж үзэн ийнхүү " хилэгнэжээ". -Одоо гарцгүй болсон. Энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй. Үүнийг Майхантай ижилсэх үзэл суртлын дайн өрнөж байна. Гэхдээ энэ бол явуулга биш. Ард иргэдийн хүсэл эрмэлзэл. Ард иргэд боолын, дарангуйллын нийгмийг хүсэхгүй байна. Түүнээс салах эцсийн арга нь шударга сонгууль. Тиймээс сонгуулийг дахин шударгаар явуулахыг бид хүсэж байна гэж Белоруссийн босогчид Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө онцолжээ.


Харин Лукашенко эрх мэдэлдээ л тогтохыг санаархаж байна. Тэр ард түмнийхээ итгэлийг бүрэн алдсанаа өөрийн нүдээр харсан ч, айдсаа нуусаар. Тэр Оросын тэргүүн Путинтэй хоёр ч удаа утсаар ярьж, дэмжлэг авах тухайгаа тохирсон байна. Тэрбээр өнөөдөр огцорвол, Та маргааш огцорно гэсэн үг. Миний дараачийн объект нь Та. Тэгэхээр миний тэсэж үлдэх нь Таны баталгаа гэж ч хэлж үзжээ.
Ц.ЭНХБАТ