Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НИЙСЛЭЛ ХОТЫГ БАРУУНААС ЗҮҮН ТИЙШ ХОЛБОСОН ДҮҮЖИН ТЭЭВЭР БАРИНА

2020-08-20  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотыг баруунаас зүүн тийш холбосон дүүжин тээвэр барина гэж хэллээ. 

УИХ-ын ээлжит бус чуулганы  нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрт нийтийн тээвэртэй холбоотой асуудал олон төрөлтөд тээвэр гэдгээр тусгагдсан гэв. Тодруулбал олон төрөлтөт тээвэр гэдэг нь ирэх дөрвөн жилийн хугацаанд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шийдлүүд гэдгийг тэрбээр хэллээ.

"Шууд дөрвөн жилийн дотор метро барина гэдэг худлаа болчихоод байна. Тэгэхээр бид гэр хороолол хэсэг рүү дүүжин тээвэр барина. Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийшээ соронзон тээврийн асуудлаар холбоос хийгээд бага цэгт эргэх автобусны төрөл тоог олшруулахаар замаар илүү бодитой шийдвэрлэгдэнэ" гэлээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Оюун-Эрдэнэ гуай энэ дүүжин зам яг өнөөдөр хэрэгтэй юм биш шиг санагддаг бид эхлээд гэр хорооллын модон жорлонгоосоо с**** айл болгон соёлтой , цэвэр сайхан орчин бүрдүүлэх өгөх хэрэгтэй байна , Хөдөөгийн хүмүүс 1921 он руугаа явж усанд орохгүй хир буртаг бөөсөнд очиход маш ойрхон мөн арьс өнгөний өвчин нэмэгдэж байна энэ хүмүүсийн эрүүл мэндийн талаар ярих зайлшгүй шаард****тай болсон юм шиг санагддаг . 2020-08-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?