ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨГҮЙ 204 ЖОЛООЧИД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

2020-08-24  

  Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байдаг “Гор газ” ШТС-ын урд замд бямба гарагт буюу энэ сарын 22-нд  “Daewoo” маркийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн урд замд наймдугаар сарын 23-ны шөнийн 3.11 цагийн үед “T.Prius” маркийн автомашины жолооч  явган зорчигч хоёр хүнийг мөргөснөөр нэг иргэн нь амиа алджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байдаг “Сансар-32” худалдааны төвийн баруун талын замд өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд явган зорчигч 41 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Э нарыг мөргөснөөр иргэн Э-гийн амь нас хохирчээ.

Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт “Mitsubishi Pajero” маркийн автомашин наймдугаар сарын 23-ны 17.00 цагийн орчим онхолдсон байна. Ослын улмаас 63 настай жолооч Б нас баржээ.

Эдгээр зам тээврийн ноцтой хэргүүдийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авлаа.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тааруулж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?