Д.ТРАМПЫГ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЛБАН ЁСООР НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

2020-08-25  

  АНУ-ын Бүгд Найрамдах нам ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг хоёр дахь удаагаа албан ёсоор нэр дэвшүүллээ.

Бүгд Найрамдах намын их хурал Умард Каролина муж улсын Шарлотт хотод даваа гарагт болсон байна. Намын их хурлын санал хураалтыг шууд эфирээр явуулжээ.

Д.Трамп нэр дэвшихийн тулд зайлшгүй авах ёстой 1276 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан байна. Тэрбээр өмнө нь нам дотроос ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах бүх сунгаанд хүчтэй өрсөлдөгчгүйгээр ялсан билээ. Гэхдээ намын их хурал албан ёсоор болох ёстой юм.

Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Майк Пенс дахин өрсөлдөх бөгөөд бүгд найрамдахчууд холбогдох шийдвэрийг санал нэгтэй баталжээ.

АНУ-ын төрийн тэргүүний сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Тус улсын одоогийн Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден юм.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?